You are using an outdated browser. For a faster, safer browsing experience, upgrade for free today.

252 - BI tool

Манай компаний 100% өөрсдийн хөгжүүлсэн Монголд анхны гэж хэлж болох BI tool болох 252-BI програмыг та бүхэнд санал болгоход таатай байна.

Өгөгдөлөө боловсруулж бизнестээ ашигла.

252-BI платформ маань бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилготой бүтээгдсэн бөгөөд ижил төстэй гадны tool-үүд болох Power BI, Tableau-н нэгэн адил өгөгдлийг боловсруулж visualization хийх, аналитик хийх бүрэн чадамжтай. Мэдээж хэрэг олон жил хөгжүүлэгдэж ирсэн гадны том tool-үүдтэй шууд утгаар харьцуулагдах нь эрт байгаа ч байгууллагууд дээр үүсдэг хэрэгцээ шаардлага, асуудлуудад илүү чиглэсэн байдлаараа ялгарах юм.

Бид өгөгдөл боловсруулалтыг цогцоор нь шийдвэрлэх шийдлүүдийг санал болгож байгаагаараа бусдаас давуу талтай. ETL, DWH болон BI-н хослолууд нь танай байгууллагын өгөгдлийн боловсруулалтын бүх асуудлуудыг бүхлээр нь шийдвэрлэж чадна. Ингэснээр танай байгууллага өгөгдөл боловсруулахтай холбоотой толгой өвтгөсөн асуудлаас хол байж цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэж илүү хурдан, no coding, full interface-н төвшинд өөрсдийн dashboard-уудыг хормын дотор бий болгох боломж бүрдэж байгаа нь хамгийн том давуу тал юм.

Бидний хөгжүүлсэн энэ төрлийн бүтээгдэхүүн таны цаг завыг хэмнэж, илүү үр дүнтэй цэгцтэй бодит шийдвэрүүд гаргахад тань дэмжлэг болно гэдэгт бид итгэлтэй байна.

key features
  • Executive Dashboards
  • Dynamic Pivot Tables
  • Ad-Hoc Analysis
  • Better Data Quality
See 252-BI

Хэдхэн алхам

Алхам-1

Онлайнаар өөрийн бүртгэлийг үүсгээд нэвтрээд ор.

Алхам-3

Dashboard оо өөрөө бүтээ. Эсвэл бэлэн загваруудаас сонго.

Алхам-4

Хадгал, үр дүнгээ үзэхэд бэлэн үү.